Өсвөр насны бяцхан охин байхдаа ослоос болоод би сонсох чадвараа алдсан . Тэр үeд одооных шиг мэдээлэл дутуу дульмаг байсан учраас эмчлүүлж болох байсан ч мэдэлгүй хүндрүүлж ярих өгүүлэх эрхтэнд минь нөлөөлөн аажим аажмаар би ярьж чадхаа больсон. Ингээд л би гэдэг хүн дунд сургуулийн сурагчийн ширээнээс грүп буюу халамжын мөнгөнд очeрлодог хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болсон. Хамгийн аймшигтай мэдрэмж бол мэдэрч чадахгүй байх. Чиний эргэн тойронд хүмүүс инээлдэн аз жаргалдаа умбаж хайрлалцаж нэг нэгнээ магтаж урам өгч ярьж байх чимээг хэзээч олж сонсохгүй байх тэр мэдрэмж хамгийн аймшигтай. Одоо бол хэдийн дассан л даа. Тэр үeд би өөрийгөө яагаад заавал би гэж бодож шаналж нэг өглөө сэрэхдээ үхчихсэн байгаасай гэж хүртэл боддог байлаа. Хайртай хүмүүс чинь хөгжим сонсож дуу сонсоод уярч мэдэрч байхад чи тэднийг хараад зөвхөн царайны хөдөлгөөнийг нь хараал мэдрэмжийг нь бүдэг бадаг таамаглах тийм муухай харгис мэдрэмж надад ирсэн. Ярьж чаддаг байгаад огт ярихгүй чадахгүй болохгүй байх хэлхээс ч аймах мэдрэмж. Хаа сайгүй аниргүй мэдрэмж. Юуч сонсогдохгүй. Би бүр дандаа шөнө болоод үргэлж харанхуй үргэлжилж байгаасай гэж хүсдэг өөртөө гутардаг байсан. Амьд хөгжмийн хамгийн чанга нүргээнт чимээ надад огт нөлөөлөхгүй би түүнийг сонсож чадахгүй . Би тусгаарлагдсан . Бас маш их ганцаардсан охин байсан. Хэн нэгэн миний бодлыг мэдээд бусдад хэлж намайг шоолохвий гэж маш их айдаг байсан. Яагаад гэвэл би түүнийг нь сонсож чадахгүй бүр надруу хараад намайг муулж байсан ч би түүнийг сонсож чадахгүй байсаэ болохоор. Бичсэн зүйлээ бодлоо үргэлж цаасан дээр буулгаад тэр дор нь урж хаядаг байлаа. Мэдэхгүй ээ тэр нэг хүн гарч ирээгүй бол миний дотор тэр чигээрээ анир амгалан үүрд нойрсох байсан байх гэж боддог юм. Тэр өдөр монгол хүн олимпийн анхны алтан мeдал авсан орой байсан. Баярласан хүмүүс гэрээр минь дүүрэн . Гэнэт төлөвлөгдөөгүй найр наадам болхоор болж би дэлгүүрлүү цаасан дээр дугаарлан бичсэн ээжийнхээ захиасыг авахаа гарсан.

Нүдэнд гудмаар дүүрэн хагартлаа баярласан хүмүүс танихгүй зөрсөн хүн бүр гарнаас атгаал инээмсэглээл хэдийгээр сонсож чадахгүй ч надад тэр оройн тэр мэдрэмж миний хувьд маш тодоор хамгийн сайхан үдэш байсан.

Тортой зүйлээ тэврээд булан эргэж байтал газраас хөл хөндийрөөд би нисэж байгаа мэт өндөрт өргөгдсөн. Нэг том биeтэй бор залуу юу ч юм ярингаа том том шүдээ ярзайлган инээж намайг өргөж буцаад доошлуулж тэгснээ бүүр өндөрт буцаж өргөөд … Хэхэ ямар их айсан нь тодорхой байх л даа. Хойноос маань хөөe охион гэж баахан дуудсан ч эргэж харахгүй яваад байхаар нь гүйж ирээд надаар шоглосон байсан. Дохиогоор маш их айснаа бас таагүй мэдрэмж төрсөн турайгаа ойлгуулахад тэрний гаргасан царай одооч харагдаж байна. Тэр намайг дүлий бас хэлгүй гэдгийг мэдэхдээ өөрийнхөө дүрсгүйтлээс ичиж байгаа нь миний нүдэнд харагдсан. Бас надад юу ч юм зогсолтгүй хэлж гар хөлөө гозгонуулсан ч тэрэн дундаас би уучлаарай мэдсэнгүй би муу хүн биш санаа зоволтгүй гэж байгааг нь ойлгох шиг болсон. Хэхэ . Тэр өдрөөс хойш 7 хоногийн дараа манай гэрийн хаалгийг хүн тогшсон тухай ээж маань надад ойлгуулан чамайг гадаа дуудлаа гэж их л гайхсан нүдээр ширтэн гээ надруу харсан. Өнөөх том2 шүдтэй залуу  тэр ирчихсэн байсан. Малгайтай цамцныхаа халааснаас Hello ketty гэсэн саатай тэмдэглэлийн дэвтэр гаргаад дээр нь ‘ Уучлаарай чамтай танилцах гэж олон хоног хайлаа. Тэр өдөр үнэхээр тэнэг харагдсандаа их ичсэн . Утасныхаа дугаарыг өгөөч ‘ гэж бичээд надруу харуулсан.

Хамгийн инээдтэй нь бал нь гарахгүй балаа үлээж байгаад дэвтрээ өвдгөн дээрээ тавьж байгаад бичиж байгааг нь хараад миний сэтгэл хөдлөсөн  Учир нь зүгээр л утсан дээрээ хэдэн товчлуур дараал биччихэж болох байсан ххэ. Яагаад дэвтэр ашигласан юм бүү мэд. . .

Тэр орой амьдралдаа анх удаа өөрөө өөртэйгээ биш өөр хэн нэгэнтэй бичиж ойлголцож мэссэж бичиж өглөө хүртэл хөгжил дотроо инээмсэглэн ирсэн мэссэж бүрийг нь давтан уншиж дүүрсэн мэссэжээ эхнээс нь устгаж хонож билээ. Амьдралдаа анх удаа. Маргааш нь ааваасаа нэгжний мөнгө гуйхад манай гэрийхний гаргасан царайг би мартадгүй юм. Хэн ч надруу мэссэж бичлэггүй би утсаа барагтай л бол ашигладгүй байсан боллхоор тэдний гайхах зөв биз.

Ингэж би анх удаа хүнрүү тэмүүлж догдолж дурлаж эхлэсэн. Миний мөрөөдөл тэр үeд түүний хоолой ямар өнгөтэй бол тэр лав сайхан бүдүүн хоолойтой жинхэнэ эр хүн шиг баргил дуутай байхдаа гэж харах бүртээ боддог байлаа. Бид 2 зэрэгцэж суугаад товчлууртай утасны товчлуур элэгдэж цайртал бичиж харилцдаг байлаа. Хааяа ямарч шалтгаангүй зүгээр тэврэлдээд суудаг байсан. Бүр нэг нэгэнрүүгээ харахчгүй бүтэн цаг гараа хөдөлгөлгүй тэврээд суудаг байсан. Аажим аажмаар тэр маань дохионы хэлэндээ сайн болж бидэнд харилцах гэж цаас утас ашиглах шаардлага гарахаа больлоо. Бид 2т болзох газар байдаггүй байлаа. Гадаад киног доороо орчуулгатай бол үздэгэсвэл зүгээр л юуч хамаагүй идээл нэг нэгэнрүүгээ ширтээл суудаг байсан. Би их өөрчлөгдсөн. Би бараг ашигдадгүй дохионы хэлээ маш их хэрэглэж гэртээ байхдаа гэрийнхэнтэйгээ юуч хамаагүй ярилцхад бэлэн болж өөдрөг болж хайрлах дурлахын сайхныг мэдэрч эхэлсэн. Тэр надад хайртайгаа ойлгуулахын тулд зураг зурж сурсан , дохионы хэл судалсан , миний өмнөөс ямарч шалтгаангүй анир чимээгүйг хамт мэдэрдэг болсон надтай үзэхийн тулд маш их кино хайж үзэж тэр ч бас өөрчлөгдсөн. Би түүний мэдрэмжийг мэдрэхийг хүсдэг байхад тэр эсрэгээрээ миний доторх анир чимээгүй байдлбг мэдэрч үзэхийг хүсдэг байсан. Нэг удаа тэр надад Хайраа чи маш их азтай. Чи ямар их хар бараан аймшигтай нийгмийн сонсож мэдэж болохгүй хамгийн муухай зүйлсээс хол байгаагаа мэдэхүү. Чи азтай шүү гэж билээ. Хайрта хүнийхээ хоолойг сонсож чадахгүй ч үнэхээр л хар бараан энэ нийгмийн бухимдлаас хол хөндий байдагтаа би баярладаг болсон байлаа. Өөрөөр хэлбэл гутрахаа больсон байсан. Маш их хуримталсан чамаас шалтгаалахгүй муу муухай сөрөг бодлууд , сонссон бүх айдас үг чамайг эргээд бухимдуулдаг юм байна гэдгийг би ойлгож авсан. Тийм ч болохоор надаас ямарч уур уцаар бухимдал хорсол атаархал бас хоосон хардалт гардаггүй байсан. Чи их өөр хүн шүү..чиний хажууд тайвшрал мэдэрдэг. Чиний хажууд л би тайван байдаг учраас цаашдаа хамгийн их тайван амгалан байдаг газраа би үлдмээр байна гэж тэр минь хэлсэн Бид ингээд нэг гэрт орж хамтдаа амьдардаг боллоо. Хажуу өрөө түрээслээд тусдаа гарч бүхнийг эхлэлээ. Инээдтэй нь өрөөгөө түрээслүүлсэн айл маань үe үe хаалга тогшиж биднийг байгаа эсэхийг шалгадаг байж билээ. Ямарч чимээ анир байхгүй болохоор гайхдаг байсан хэрэг… Хайрыгаа хааяа өрөвднөө. Ярих юмсан хууч хөөрч суух юмсан гэж их боддог байхдаа явж найз нөхөдтэйгээ амаа хаттал яриад ир гэхээр намайг явчихвэл чи ганцаардаад үхчихвэл яах юм гээд явдаггүй байлаа. Газар гудас дэвсээл нэгнийгээ араас нь тэвэрч хэвтээл хоосон ханаруугаа зэрэг хараад зүгээр л хэвтдэг байлаа. Гэхдээ одоо бол гар орох дуртай цаад чинь. Хайраа 2 цаг 47 минутын чөлөө өгөөч гээл гуйна. Би чөлөө гуйхаар нь баярлана. Ашгүй найз нөхөдтэйгээ уулзаж чимээ аниртай газар чихээ онгойлгож амаа хөдөлгөх нь гээд

Удахгүй би ээж болно

Үр минь гарч ирэхээр хамгийн түрүүнд уйлах чимээг нь сонсож чадахгүй түүнийгээ дуудаж чадахгүй гэдэг хамгийн хэцүү ч гэлээ тэр бүх орон зайг минь хань минь нөхөж чадна гэж итгэж байгаа учраас одоогоор би маш их аз жаргалтай байна. Мэдэхгүй юм хайр чив.чимээгүй ирээд ингээд ийм их дүүргээд хаячихдаг сайхан зүйл ч юм шиг. Хамгийн хайртай хүнээ сонсож чадахгүй түүндээ хайртай гээд авиа гаргаж чадахгүй байх азгүй юм шиг боловч би атаархал хов жив муу муухайг хэзээч сонсохгүй үргэлж сайхан үг сайхан хайрын харц л олж хардаг учир азтай ч юм шиг.

Ингэж бодохоор байгаа бүхэндээ талархаж амьдрах хамгийн зөв зүйл мэт. Хайртай гэдэг үгийг хэлж чадахгүй ч бичиж чадна. Ийм сайхан хайрыг надад явуулсан тэр намуухан оройд анир чимээгүйд бүгдэнд нь баярлалаа

Хайр бол хайртай хүнийхээ амьдралаар амьдрахыг хэлнэ гэж миний хань бичээд ажилдаа явж. Тийм ч бололтой.

Сахиусан тэнгэрүүд минь бүгд амьдалдаа талархаж амьдраарай. Хайртай хүнээ хажуудаа байгаа үнэ цэнээ мэдрээрэй. Яг одоо тэврээрэй

Leave a Comment