“Оросын хатан хаан-2019” тэмцээний ялагч 10 сая рублийн үнэтэй титмээ алджээ. Элина Воронцовагийн Рублевка дахь гэр рүү нь хулгайч нэвтэрч, сейфийг нь онгойлгон, бүх алтан гоёлуудыг нь авч, мөнгийг нь хулгайлсан талаар бүсгүй цагдаад мэдүүлжээ.

Цагаан, шар алт, сувд, бадмааргаар чимсэн үнэтэй титмээс гадна сая рублийг нь хулгайч авсан талаар мисс бүсгүй ярьсан байна.

Гэрт нь хулгайч нэвтрэх үеэр Элина Люксембургт загварын үзүүлбэрт оролцож байжээ.

Leave a Comment