Анх олон нийтэд танигдахдаа л “илүүдэл жинтэй” байсан дуучин Adele сүүлийн жилүүдэд эрчимтэй жин хаяад буй. Хамгийн сүүлд буюу 92 дахь удаагийн Академийн шагнал гардуулах ёслолын дараах үдэшлэг дээр авахуулсан түүний зураг олныг шоконд оруулсан гэж хэлж болно. Та түүнийг “яаж ингэж турсан юм бол оо?” гэж гайхаж байна уу? Тэгвэл одоо анхаарлаа хандуулаарай.

1. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАНА

Тэрээр өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сард нөхөр Simon Konecki-гоосоо салсан бөгөөд тавдугаар сарын 5-нд буюу 31 насны төрсөн өдрөөрөө цаашид өөрийгөө хайрлаж илүү их өөрчлөлт хийхээ мэдэгдсэн.

2. УЙЛАХЫНХАА ОРОНД ХӨЛСӨӨ ДУСЛУУЛСАН

Adele нэг хэсэгтээ л хэвлэл мэдээлэл, олны хэл амнаас холуур байсан билээ. Харин тэрээр өнгөрсөн жилийн аравдугаар сарын 24-нд реппэр Drake-ийн төрсөн өдрийн үдэшлэгт уригдан очихдоо төрсөн өдрийн эзэнтэй халуун дотноор зургаа авахуулсан бөгөөд уг зургийг харсан хүн болгон л “Яаж?” хэмээн гайхаж байлаа.  Мөн тухайн өдөр авахуулсан өөр нэгэн зургаа Инстаграм хуудсандаа нийтлэхдээ “Өмнө нь уйлдаг байсан. Харин одоо бол хөлсөө дуслуулдаг болсон” гэсэн тайлбар бичсэн байв.

3. ОСКАРЫН ДАРААХ ҮДЭШЛЭГ

Adele реппер Jay-Z болон түүний гэргий, дуучин Beyonce нарын зохион байгуулсан Оскарын дараах үдэшлэг дээр нэвтрүүлэгч Kinga Rusin-тай авахуулсан зурган дээрээ тэс өөр хүн шиг харагдаж байлаа.

4. ЗОРИЛГО НЬ ТУРАХ БИШ ЭРҮҮЛ БАЙХ

Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар: “Гоё сайхан харагдахын тулд жингээ хасах бол нэг хэрэг. Харин эрүүл байхын төлөө хичээх нь өөр хэрэг шүү. Adele-ийн бие нэг хэсэгтээ л таагүй байсан. Тиймээс тэр хүүгийнхээ төлөө өөрчлөгдөх хэрэгтэй юм байна гэж бодсон байх. Жингээ хасах урт аяллынхаа явцад тэр хэрхэн эрүүл байх вэ гэдэг дээр л төвлөрч ирсэн. Мөн жингээ огцом хаясан нь газтай ундаа, түргэн хоолноос татгалзан эрүүл хооллож эхэлсэнтэй холбоотой. Одоо тэр өөртөө итгэлтэй, дотроосоо ч, гаднаасаа ч гэрэлтэж байна”

5. ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ БОЛОН ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН

Мөн л баттай эх сурвалжийн хэлж буйгаар дуучин маань эрүүл хооллохын зэрэгцээ кроссфит болон пилатиз дасгал хийж байгаа гэнэ.

6. СИРТФУД ДЭГЛЭМ

Сиртфуд дэглэм нь Их Британид ихээхэн алдартай. Энэхүү дэглэмийн хүрээнд хөгшрөлт, эд эсийн үхжил зэргийг зохицуулж хөдөлгөөнд оруулдаг сиртуин хэмээх уургийг агуулсан хоол хүнс хэрэглэх шаардлагатай байдаг. Бидний сайн мэдэхээр хар шоколад, улаан дарс, ногоон өнгийн хүнсний ногоо, жимсгэнэ зэрэг нь сиртуин агуулдаг байна.

Хамгийн гайхалтай нь тэр энэхүү дэглэмийг бариад ойролцоогоор 45 кг жин хассан гэнэ.

ШИНЭ ЦОМОГ ТУН УДАХГҮЙ…

Adele-ийн дуунуудыг сонсох дуртай юу? Тэгвэл танд нэгэн сайхан мэдээ дуулгах гэж байгаадаа баяртай байна.

Өнгөрсөн долоо хоногт тэрээр найзынхаа хурим дээр ая дууны мэндчилгээ хүргэхдээ есдүгээр сард шинэхэн цомгоо гаргах гэж буйгаа мэдэгдсэн. Adele хамгийн сүүлд “25” хэмээх цомгоо гаргасан бөгөөд энэхүү цомог нь түүнд багагүй амжилтыг авчирсан гэж хэлж болно. Цомог АНУ-д цацагдсан долоо хоногтоо 3 сая хувь борлуулагдаж хөгжмийн ертөнцийн шилдгүүдийг шалгаруулдаг Гремми шагнал гардуулах ёслолоос нийт зургаан шагнал хүртсэн амжилттай. Одоо гаргах гэж буй энэхүү цомог нь түүнд мөн л олон олон шагналыг авч ирэх байх хэмээн таамаглаж байна.

2015 онд тэрээр ирээдүйд гаргах цомгуудаа дахин өөрийн насаар нэрлэхгүй гэдгээ мэдэгдэж байсан. Adele “19”, “21”, “25” насандаа нийт гурван албан ёсны студийн цомог гаргаж байсан билээ.

https://www.instagram.com/p/BLPMZLcDPAH/ Screengrab of Adele’s Instagram of her fierce workout face 10/7/16 Source: Adele/Instagram

Leave a Comment