Санхүүгийн эх үүсвэрээр хомсдох нь ямар ч бизнесийг уналтанд оруулдаг тул
өнөөгийн нөхцөл байдалд банкууд зээлдэгчидтэй зээлийн график тохирч үндсэн зээлийн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүгийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх, алданги тооцохгүй байх, мөн ангилал бууруулж, зээлийн мэдээллийн санд оруулахыг хойшлуулах, зарим тохиолдолд шаардлагатай эргэлтийн хөрөнгийн санхүүжилтийг нь шийдэж өгөх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх боломжтой.

Мэдээж энэхүү шийдвэрийг банкны удирдлага гаргахад амаргүй нь ойлгомжтой.

Буруу жишиг тогтоно, хувьцаа эзэмшигч дургуйцах /ялангуяа гадаад хөрөнгө оруулагчид/, төлөвлөгөө тасалдах гэх мэт.

Гэхдээ аль ч улсын банк санхүүгийн байгууллага вакумжсан нэгж биш харин тухайн нийгмийн хариуцлагатай гишүүн гэдгээ ойлгох нь чухал юм.

Өнөөдрийн бага эрсдэл цаг явах тусам өсөн нэмэгддэг томьёотой .

Хугацаа хэтэрсэн зээл, чанаргүй зээлдэгчдийн асуудалтай олон ч удаа тулгарч байсан туршлагаас харахад, санхүү эдийн засгийн хямралд орсон бизнес, аж ахуй нэгжүүдэд хамгийн хүнд үед нь туслаад дэмжээд өгвөл ямар ч маркетингаас илүү хүчтэй нөлөөлж, үнэнч харилцагч бий болгодог талтай.

Банкны хувьд богино хугацаанд хүүгийн орлого алдах нь урт хугацаанд их хэмжээний зээлийн алдагдал хүлээхээс бага гарз хохиролтой байдаг гэж би үздэг.

Leave a Comment