ДЭМБ-аас коронавирусын халдвараас сэргийлэхэд гараа хамгийн багадаа 20 секундын турш,бүлээн ус савангаар угааж хэвшихийг зөвлөж буй.

АНУ-ын Мичиганы их сургуулиас хүмүүс гараа хэр тогтмол,зөв угаадаг эсэх талаар судалгааг эхлүүлжээ.

Судалгааг анх асуумжийн аргаар авч байсан боловч ихэнхи тохиолдолд судалгаанд оролцогчид 00 орсныхоо дараа гараа тогтмол угаадаг гэж хариулж байсан нь судлаачдын сонирхлыг татав.

Харин бодит байдал дээр 00 орсон хүн болгон гараагүй угаадаггүй нь тогтоогдсон байна.

Мичиганы их сургуулийн 12 туслах судлаач дөрвөн ариун цэврийн өрөөн дотор байршиж, нийт 3,749 хүнийг ариун цэврийн өрөө ашигласныхаа дараа юу хийж байсныг нэг бүрчлэн тэмдэглэн авчээ.

Ингэхэд нийт эрчүүдийн 15 хувь нь, эмэгтэйчүүдийн 7 хувь нь 00 орсныхоо дараа гараа огт угаагаагүй байна.

Харин гараа угаасан эрэгтэйчүүдийн хувьд ердөө 50 хувь нь саван хэрэглэж байжээ.

Нийт 3,749 хүнээс ердөө таван хувь нь л гарын саван ашиглаж,хангалттай хугацаанд савандаж зөв угааж байжээ.

Үүнээс 10 жилийн өмнө Их Британид хийгдсэн судалгаагаар эрэгтэйчүүдийн 31 хувь,эмэгтэйчүүдийн 65 хувь нь гараа савандаж угааж байв

Leave a Comment