Маргааш (2020.04.09) Улсын Онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдана.

Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэдийн асуудлыг тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамжлах асуудлыг Ерөнхий сайд онцолсныг анхааруулав. 

Түүнчлэн иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг, тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж татахыг шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байна.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу шуурхай штаб ярьж байна.

Улсын Онцгой комиссын тогтмол үйл ажиллагаа явуулж буй Шуурхай штаб яг одоо (2020.04.08) хуралдаж байна.

Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, генерал Т. Бадрал ажлын хувиарлалтаа хийж байна.

Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг дахин чухалчилж байна.

Эх сурвалж: Zindaa.mn

Leave a Comment