Жэймэ 40 настай ба түүний охин Калиста 18 настай юм. Тэд эрүүл амьдралын хэв маягийг цогцлоохоор зориг шулуудаж өөрчлөлт эхлүүлжээ. Улмаар бүжгийн хичээлүүдэд хамрагдаж нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болсон аж. 1980 онд трэнд болж байсан бүжгийн хэв маягийг жазз урсгал болон иога, кикбокстой хослуулан идэвхтэй хичээллэж эхэлсэн байна. Ингээд нэгнээ сэтгэлээр дэмжин зогсолтгүй хичээх болжээ.

Эхнэр, охин хоёроо шаргуу хөдөлмөрлөн өөрчлөгдөж буйг харсан өрхийн тэргүүн ч мөн өөртөө өөрчлөлт хийхийг хүсжээ. Ингээд гэр бүлээрээ хамтдаа эрүүл зөв хооллож хүнсний бүтээгдэхүүнээ хамт сонгож, эрүүл мэндийн уулзалтад хамтдаа хамрагдах болжээ. Энэ талаар Жэймэ өөрийн цахим хаягтаа нийтэлсэн байна.

Нэгэн гэр бүлийн өөрчлөгдөж чадсан түүх бусдад гайхалтай урам зориг түгээж чаджээ. АНУ-ын Эрүүл мэндийн хяналтын төвөөс 2017 онд хийсэн судалгаагаар хүн амынх нь 40 хувь нь илүүдэл жингийн асуудалтай гэх судалгааны дүн гарчээ.

Ээж, охин хоёрын зориг тэвчээрээс үүдсэн хүссэн биеэ урлах аян 90 орчим кг жинг хамтдаа хаяхад хүргэсэн байна. Тэд “Энэ өөрчлөлт бол нэг өдрийн дотор бий болсон зүйл биш.

Өөрийгөө толинд хараад сэтгэл хангалуунаар инээмсэглэдэг болохын тулд алхам алхмаар урагшлах хэрэгтэй. Хүн бүрт боломж бий. Муу дадал зуршлаа өөрчил, эрүүл мэндийг тань эерэгээр тэтгэх хоол хүнс хэрэглэ” хэмээн зөвлөжээ.

Leave a Comment