УИХ-ын чуулганы хуралдаанаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тогтоолын үзэл баримтлалыг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулж ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгох асуудлыг тусгаж байгаа юм.

Энэ үеэр банкны хөнгөлөлттэй зээл олгогдож эхэлснээр ноолуур бэлтгэлийн ажил үргэлжлээд явна гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэрээр кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн. Холбогдох бэлтгэл ажлыг Засгийн газар хангасан.

Үүнд зарцуулах 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Журам нь тодорхой болоод байна.

Тиймээс 2019 онд мал бүртгэлийн А дансанд бүртгэгдсэн ямааны тоог Монгол Улсад батлагдсан стандартаар тогтоосон хэмжээгээр тооцож кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг олгоно.

Оны эцэст 203,443 малчин болон мал бүхий этгээд 29.2 сая ямаа тоолуулсан.

Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн. Коронавирусээс үүдсэн эдийн засгийн хүндрэлийг даван туулах зорилгоор хийгдэж байгаа ажил юм.

Тэгвэл малчдын дансанд урамшуулал очиход бэлэн болсон байна. Засгийн газар 200 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдэж, ирэх сараас олгож эхлэхээр төлөвлөжээ.

Малчдын дансанд урамшууллыг шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаж арилжааны банкуудтай дансаа нэгтгэсэн.

Эх үүсвэр шийдэгдэнгүүт малчдын данс руу орно. Сангийн яам энэ сардаа багтааж эх үүсвэрээ бүрдүүлнэ

Эх сурвалж:Tv5.mn

Leave a Comment