ЭМЯ-ны мэдээллээс ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүүгийн мэдээллийг онцлон хүргэж байна.

Тэрбээр “тавдугаар сарын 21-нд  нийт 403 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс нэг хүний сорьц эерэг гарлаа. Ингээд батлагдсан тохиолдол 141 боллоо.

Энэ хүн ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан, давтан шинжилгээгээр короновирусний халдвар илэрсэн.

Тавдугаар сарын 13-нд ирсэн, цэргийн оюутан юм. Ингээд цэргийн оюутнуудаас анх 55 тохиолдол илэрсэн бол өнөөдөр 57 дахь тохиолдол батлагдлаа.

Халдвар судлалын үүднээс үзэхэд короновирусний халдвартай байсан хүнтэй ойрын хавьтал нь халдвар авах эрсдэл өндөр болох нь батлагдлаа” гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү онцоллоо.

Мөн “Хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа 30-40 хоног, дээд тал нь 56 хонож байсан. Өчигдөр баруун эргийн бүсийн 37 орон онлайнаар хуралдаж, мэдээлэл солилцсон.

Энэ хурлаар Монгол Улсын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн.

Ирэх долоо хоногт Д.Сарангэрэл сайдын төвшинд мэдээлэл өгнө.

Монголыг зөвлөгөө мэдээлэл өгнө үү гэж урьж байгаа нь өвөрмөц юм. Иргэд маань хамтаараа короновирусийг даван туулна. Өчигдөрийн хурал дээр урам авлаа.

Өнгөрсөн таван сард зөв менежменттэй ажилласныг онцолсон. Урьд нь алдсан улс өмнөхөө нөхөх ажил хийж байна.

Бид алдаагүй учир амжилтаа ахиулах нь чухал юм гэдгийг санууллаа” гэв.

Leave a Comment