ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дарханы лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийхэд 1 хүнд илэсрэн нь ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүний давтан шинжилгээнд илэрлээ. Энэхүү хүн 13-нд ОХУ-аас ирсэн Батлан хамгаалахын сургуулийн оюутан бөгөөд уг сургуулиас 57 хүн халдвар авсан нь батлагдлаа. Мөн хоёр хүн эдгэрч дараагийн шатны хяналт руу шилжлээ. 

ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл:

Дэлхий дахинд коронавирусний халдвар авсан 103 мянган хүн нэмэгдлээ. ОХУ-д 8843 хүн нэмж өвчилжээ. Орон нутгийн галт тэргэнд 4423 хүнд тандалт судалгаа хийхэд сэжигтэй хүн илрээгүй. Нийт тусгаарлах байранд 1156 хүн байна. ЗӨСҮТ-ийн баг зочид буудлуудад ариутгал хийжээ.

Эрсдэлийн 8 дахь үнэлгээг өчигдөр цахимаар хийж Эрүүл мэндийн сайд биечлэн оролцлоо. Үүгээр манай  улс эрсдэлийн маш өндөр түвшинд байгааг тодорхойлсон.

Шуурхай утасны 224 дуудлага ирсний Швед, Австри, ОХУ, АНУ-аас 10 иргэн зөвлөмж авсан. Иргэд банкны АТМ-д ариутгал хийхийг ихээр хүссэн. Мөн амны хаалтны байнгын хэрэглээг нийтэд тогтмолжуулахыг хүсчээ.

Leave a Comment