Хятадын нийслэл Бээжин хотын нэгэн эмнэлэгт энэ тавдугаар сарын эхээр 10 настай хүү чихэнд нь таагүй мэдрэмж төрдөг болсон учир иржээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эмч нар хүүг чихэвчээ олон цагаар зүүдэг байсныг сонсоод, түүний чихэнд мөөгөнцөр ургасан гэдэгт итгэлтэй болсон байна.

Тус эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч Ву Юухуа хүүгийн чихний зургийг Бээжин хотын Шуньи дүүргийн хүүхдийн эмнэлэгт танилцуулсан бөгөөд тэрбээр хүүгийн чихний зургийг хараад “Мөөгөнцөрийн хар ой” хэмээн тодорхойлжээ.

Мөөгөнцөр үүссэн шалтгааныг эмч нар “Чихэвч нь хүүгийн чихэнд халуун уур амьсгал бий болгон, чихэн дотор нь чийгтэй орчин бүрдүүлж, мөөгөнцөр ургах таатай нөхцлийг бүрдүүлсэн” гэж тайлбарласан байна.

Хүүгийн чихийг цэвэрлэхийн тулд доктор Ву мөөгөнцөрийн эсрэг эмчилгээ хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар бүрэн эмчлэгдэхэд ойрхон байгаа аж.

Энэхүү содон тохиолдлын дараа доктор Ву хүмүүст хандан аль болох чихээ хуурай байлгаж, мөөгөнцөр үүсэх боломж бүү олгоорой хэмээн зөвлөжээ.

Хүү жижиг, цагаан өнгийн, утасгүй холболттой Apple компанийн Airpods чихэвчтэй байсан аж.

Сүүлийн жилүүдэд утасгүй чихэвчний зах зээл хүрээгээ тэлж байгаа бөгөөд үүний 41 хувийг Airpods эзэлдэг хэмээн Business Insider сайт мэдээлжээ.

Эх сурвалж: unilad.co.uk

Leave a Comment