Батлан хамгаалахын яамны харъяа, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны удирдлага, багш, дасгалжуулагчид, тамирчид нийт 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр “Бидний тарьсан хог биш, гэхдээ бидний орчин”  уриан дор энэ сарын 23-ны бямба гарагт  19 тонн хог цэвэрлэжээ.

Тэд Баянзүрх дүүргийн Гачуурт тосгонд байрлах “Монгол шилтгээн”-ээс ”Баянзүрх дүүргийн гүүр хүртэлх Туул гол орчмын эрэг дагуух 11,8 км газрыг цэвэрлэсэн байна.

Тус дүүргийн төрийн үйлчилгээний газар ТҮК хог ачих машинаар дэмжлэг үзүүлжээ.

Leave a Comment