Марков тосгонд тусгаарлагдаж байсан сэжигтэй тохиолдол болох 90 ажилчин зугтаж, барилга дээр очоод ажилд орсон байсан гэнэ.

Одоо Цагдаагийн газраас тэдэнтэй хавьтсан таксины жолооч, барилгын ажилтнууд, дэлгүүрийн худалдагч нарыг тодруулах ажил хийгдэж байна.

90 ажилчныг саатуулж, нарийн шинжилгээ хийхэд талаас илүү хувьд нь шинж тэмдэггүй коронавирус илэрчээ.

Тэднийг Марков тосгонд буцаан аваачиж, эмнэлэгт эмчилж эхэлсэн гэнэ.

Хэрэв тэднээс хэн нэгэн хүн халдвар авсан нь тогтоогдвол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх юм.

Коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа ОХУ-ын хамгийн том голомтын нэг нь манай улсад ойрхон Эрхүү муж болоод байна.

Эрхүүд халдварын тоо эрс нэмэгдэж байгаа нь тус мужид байгаа улирлын ажилчидтай холбоотой гэж шинжээчид үзэж байна.

Эрхүүд өнгөрсөн 24 цагт 120 шинэ тохиолдол илэрсэн бөгөөд одоогийн байдлаар 1050 хүн халдвартай нь тогтоогдон, эмчлүүлж байгаа юм.

Энэ өвчтөнүүдийн 512 нь улирлын чанартай ажил эрхэлдэг хүмүүс байжээ.

Leave a Comment