Завхан аймгийн Улиастай хотод дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг гудамжны урлагийн төрлөөр зуржээ.

Гудамжны урлаг буюу Мурал арт төрлийн энэ бүтээл нь одоогоор Монголдоо хамгийн том хэмжээтэй хөрөг болж байна.

Уг бүтээлийн талаар “Арт нүүдэл” төслийг санаачлагч О.Мөнхжаргалаас тодрууллаа. Тэрбээр “Арт нүүдэл” төслийг анх 2016 онд санаачлан хэрэгжүүлж эхэлсэн.

Төслийнхөө хүрээнд орон нутгаар соёл түгээж, урлагийн боловсрол олгохыг зорьж байна. Бид өмнө нь Говь-Алтай аймагт ХХ зууны манлай сэтгүүлч Лодонгийн Түдэвийн хөргийг зурсан.

Энэ удаа Дорнын их яруу найрагч Б.Явуухулангийн хөргийг дөрвөн давхар байшингийн ханан дээр зурлаа.

Энэ бүтээл нь Монголд хамгийн том хэмжээтэй стрийт арт болох байх. Бид уг бүтээлээрээ дамжуулан “Монголчуудад дэлхийн дэвжээ хэрэгтэй” гэдэг утга санааг илэрхийлэхийг хүссэн юм” гэв.

Бүтээлийг “Mongo Hustle” багийн граффитч, уран бүтээлч Jaggie, Begie, Dasher, Dj AnuDol  болон Завхан аймгаас төрөн гарсан реппер Desant, Wolfizm нар гар бие оролцсон бүтээжээ.

Leave a Comment