Уг асуудлаар салбарын сайд “Хувийн сургууль цэцэрлэгийн хувьсах зардлыг дөрөвдүгээр сар хүртэл олгож байсан хэдий ч Сангийн яамнаас ийнхүү олгож байгаа нь буруу байгаа тул эргүүлэн татах шаардлагатай гэсэн.

Хувьсах зардал олгохгүй бол 10 мянга орчим хүн цалингүй болж байна. Төсөвт байгаа, олгогдож байгаа хувьсах зардлыг үргэлжлүүлэн олгож, эргүүлэн татаж авахгүй байх саналыг гаргаж байна.

Энэ долоо хоногийн Засгийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцүүлэхээр Сангийн яамнаас санал авахаар хандсан ч хариу ирээгүй байна. Мөн тавдугаар сарын 11-ны өдрөөс төгсөх ангийн хүүхдүүдэд давтлага өгч эхэлсэн.

Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг ЭМЯ-наас гаргасан зөвлөмжийн дагуу сургуулийн анги танхимд ариутгал хийж, зай барих, халуун хэмжиж урьдчилан сэргийлэх арга хэмжээг авсан.

Давтлагад зөвхөн хүсэлт гаргасан хүүхдүүд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 25071 хүүхэд давтлага авч байна.

Элсэлтийн ерөнхий шалгалтыг долдугаар сарын 2-5-ны хооронд хийхээр төлөвлөж, бэлтгэл ажил хийж байна.  Интернетгүй, утасны сүлжээгүй, камержуулсан орчинд 30 орчим хоног цагдаагийн байгууллагаас томилогдсон цагдаагийн ажилтны ханалт дор зохион байгуулдаг.

Тэгээд ЭЕШ-ын сэдэв, материал даалгаврыг хянах, хэвлэх ажилтнуудыг ажиллуулахаар бэлтгэл хангачихсан байгаа” гэсэн юм.

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд болсон. Энэ үеэр Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг хувийн сургууль, цэцэрлэг олгосон хувьсах зардлыг эргүүлэн авахгүй байх, цаашид олгох саналыг Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны үеэр гаргаснаа дуулгасан юм.

Эх сурвалж:Eguur.mn

Leave a Comment