ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр /2020.05.25/ нийт 193 хүнд шинжилгээ хийсэн, короновирус илрээгүй. Өнөөдөр ХӨСҮТ-ээс дөрвөн оюутан эдгэрч, дараагийн шатны хяналтад шилжлээ. Эдгэрсэн дөрөв ОХУ-аас ирсэн оюутнууд юм. Ингээд бүртгэгдсэн тохиолдол 141, эдгэрсэн 37, одоо эмчлүүлж байгаа 104 өвчтөн байна. Үүнээс хөнгөн хэлбэрийн 95, хүндэвтэр хэлбэрийн 9 хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна” гэв.

Сануулахад, Өнөөдөр Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн  онгоцоор 171 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлажээ. Харин 6 иргэнийг ХӨСҮТ-д тусгаарласан байна. 

Мөн өнөөдөр болон маргааш ОХУ-ын Азийн хэсэгт байгаа монгол иргэдийг Хиагт, Алтанбулагийн чиглэлээр авчрах юм. ОХУ-д байгаа монголчуудаас нийт 1000 хүн эх орондоо харих хүсэлт гаргасан. Энэ хоёр өдөрт нийт 500 хүнийг авчрахаар болсон байна.

Иргэдээс амралтын газруудад бөөгнөрөл үүсэж, эрсдэлтэй байгаа талаар гомдол гарсан. ЭМЯ-наас амралтын газруудад хүмүүсийг олноор нь нэг өрөөнд оруулахгүй, хоолонд бөөнөөр нь оруулахгүй байхыг анхааруулж байна. Өрөө тасалгааг ариутгаж, хүчин чадлын 50 хувиар ажиллах хэрэгтэйг ЭМЯ-ны мэргэжилтнүүд санууллаа. 

Leave a Comment