Нийслэлийн Баянзүрх дүүрэгт харьяалагдах Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг өнөөдөр гарчээ.

Ослын газарт Онцгой байдлын аврагчид ажиллаж, Нэг хүүхэд нь амьсгалаж байсан ч амьд үлдэж чадсанүй.

Тогтоол усан дээр 10 хүүхэд тоглож байгаад 4 нь усанд унаж эндсэн байна.

Шүүх эмнэлгийн баг шуурхай ажиллаж байна.

Амиа алдсан хүүхдүүд нь Дэнжийн мянгаас ирж, тоглож байсан хүүхдүүд байжээ.

Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед эцэг эхчүүд хүүхдээ гэрт нь байлгах хэрэгтэй байна.

Leave a Comment