Сайн байна уу 2 жилийн өмнө ажил дээрээ осолд ороод бэлхүүснээс доош мэдээ алдсан юмаа,13 жил ханилсан гэргий маань 4 охины минь ээж намайг осолд ороход эхэндээ туслаад асраад дэмнээд явдаг байсан ослоос хойш 6 сарын дараа эхнэр минь хүүхдүүд аваад салаад явсан, явахдаа хэлсэн үг нь одоо ч санаанаас гардгүймаа, насаараа чамайг асарч чадахгүй,хүний гарт орцон чамтай цаашид амьдрахгүй гээд л явсан, салаад 2 сарын дараа өөр эртэй 1 гэрт орчихсон байсан,би буруу өгөөгүйэ залуу байна насаараа тахир дутуу миний хажууд надтай зууралдаж насыг барж байснаас шинэ амьдрал эхлүүлсэн нь дээр шүү дээ мэдээж,гол нь эхнэр маань охидуудтай маань уулзуулахгүй,утсаар ч яриулахгүй байгаад их гомдсон,том охин маань 12 настай нэг өдөр хичээлээ тараад ээждээ хэлэлгүй аав дээрээ гүйгээд ирсэн,үнэхээр баярласан бас уйлсан,таныг санаад ааваа гээд уйлаад байсан,Хойд аавыгаа байнга уурлаж загнаад байдаг гээд л эвий минь, ээж таньтай ахиж битгий уулз одоо та нар шинэ аавтай болсон,өмнөх аав чинь үхчихсэн гээд утсаар яриулдаггүй гээд л уйлаад байсан,нэг талаараа надад өөрийгөө хурцлах цохилт болж өгсөн,би дотроо өөртөө амалсан,охидуудынхаа төлөө заавал хөл дээрээ босно гээд,зорилго тавиад бага багаар эмчийн зааврын дагуу цаг тутам дасгал хийж эхэлсэн,тиймээ би чадсан би хөл дээрээ боссон үнэхээр бурхан байдагт бас итгэсэн талархсан,Эхнэр маань хөл дээрээ боссоныг мэдээд,холбоо барьж хүүхдүүдтэй маань уулзуулдаг болсон,одоо эргээд нийлэе нөгөө эрээсээ салсан гээд гуйж эхэлсэн,хэлсэн хийсэн үйлдэл нь асар их гомдоосон болохоор хэдэн сар хүн чанар гэдэг зүйлийг ойлгуулж байгаад ,Хүүхдүүдээ бодоод уучилая гэж бодоод явсан чинь үнэхээр гайхмаар зүйл болж одоо ахиад өөр шинэ эртэй суучихсан үр хүүхэдтэй уулзуулж яриулахаа байчихсан хуучин шигээ давтагдаад явж байнадаа.

Leave a Comment