Сайн байцгаана уу.Өмнө нь захиа бичиж байсан юм.Товчхон дурдвал одоо би 29 настай.19 насандаа араас уйлан хайлан гүйж байсан үе тэнгийн залуутай сууж анхны гэсэн бүхнээ зориулж анхны хүүхдээ өлгийдөн авсан.Хүү охин 2 минь 9, 6 настай.

Би яриа хөөрөөтэй, сэргэлэн, хөөрхөн, онц сурдаг, юм юманд авьяастай охин байсан.Багш ээж аавтай, дундаж амьдралтай ч юугаарч дутаж үзээгүй хүний хайртай ганц охин.Нөхрийн минь тал ээж аав нь хувиараа бизнес хийдэг, маш хөдөлмөрч айл ч гэр бүлийн уур амьсгал тийм ч сайхан биш.Нөхөр минь намайг анх хүүхэдтэй болсны дараа хуурч байгаад баригдсан.Чамаас болсон, чи намайг ойлгодоггүй тэр хүн ойлгодог байсан учраас тэр хүнд дассан гэж хэлсэн.

Би дөнгөж 21тэй жоохон охин байсан болохоор нээрээ л би хэтэрхий өөртөө итгэлтэй тоохгүй гомдоосоор байгаад, бас нөхөр миньюу ч үзэж амжилгүй жоохноороо аав болсон болохоор тийм зүйл хийж гэж өөрийгөө буруутган, арга эвийг нь олох гэж, сайн эхнэр байх гэж хичээсээр 8 жил болж.Тэрнээс хойш бид 2-ын харилцаа нуран унасан.Танигдахгүй болтлоо надад дургүй хүн шиг аашилдаг, би үргэлж арга эвийг нь олох гэж хичээдэг тийм л болж хувирсан.Манай хүн их дуугай дотогшоо, авах сайн чанар ихтэй, ажилд сайн, арчаатай, гэр амьтай.Гэвч надтай ярилцдаггүй, халамж энэ тэр яриад ч хэрэггүй ээ.Ер нь гэр бүлдээ цаг зарцуулдаггүй, болзож, бэлэг сэлт авч үзээгүй ээ.Намайг ажил хийлгэх дургүй, чамайг цалингаар дутаагаагүй гэдэг, найз нөхөдтэй минь огт уулзуулдаггүй, улаан хэрүүл болдог.

Дандаа нууцаар, эсвэл байхгүй үед нь л хаяа хальт уулздаг, тэрнээс болоод би амьдралын төлөө зүтгэж байхад чи зугаа цэнгэл хөөдөг муу нэртэй.Бусад бүх хүн намайг чадахгүй юмгүй, мэдрэмжтэй, хөөрхөн сайхныг минь гайхаж байхад ганцхан тэр хүн л Чи юугаа чаддаг юм гэж байнга доош нь хийгээстэй, бүдэрч унасан ч өөлж гоочлоостой,гудамжинд танихгүй хүнтэй муудвал миний биш тэр хүний л талд орохоор тийм хатуу сэтгэлтэй.Өөртөө цаг зарцуулах гэхээр чи ямар гавъяа байгуулсан гэж фитнессд явдаг юм, англи хэлээ сайжруулж яах гээд байгаа юм гэж байнга уурлана.Үнэндээ аз жаргалгүй байна.

Сүүлдээ гар хүрдэг болсон.Саяхан би ажилд орсон.Надад ганц тусалдаг ажлын эгчийн төрсөн өдөр болоод хамт хоол идье гэсэн.Уулзаад цаг ч болоогүй байхад хурдал гээд уурлаад байхаар нь, би энэ олон жил хамт олон найз нөхөдгүй байсан, ер нь яагад ингээд байдаг юм гээд жаахан зөрүүдэлсэн, байгаа газар ирээд намайг авч яваад машин дотроо үхтлээ зодуулсан.

Нүүр ам танигдахын аргагүй болсон.Энэ бараг 4,5 дахь тохиолдол.Гаднаас нь харахад ажилсаг томоотой залуу, үнэндээ яг араатан шиг байсан.Би үхэхнээ л гэж бодсон.Утас шөрмөс бүх юмыг маань хураагаад гаднаас цоожлоод явсан/ хүүхдүүд өвөө эмээ дээрээ байсан/.Өмнө нь 3,4 удаа гар хүрч байсан ч саяных үнэхээр аймар бсан.Би гарах сиймхий гаргаж байгаад цагдаад бүртгүүлсэн, эмчийн магадлагаа хийлгэж авсан ч шууд баривчлана гээд байхаар нь ажил ихтэй байхад нь гээд өрөвдөөд мэдүүлгээ буцаасан.Идэж уух өмсөх зүүхээр дутаагүй ч сэтгэлийн амар амгалан, аз жаргалыг мэдрэхгүйгээр хайран 10 жилээ алдаж.Өмнө нь гар хүрэхдээ ер нь л чамаас болсон, чи ингээгүй бол, тэгээгүй бол гэж итгүүлдэг, хийгээгүй зүйлд гэмшүүлдэг.

Одоо үнэхээр шантарч байна.Сална хүүхдүүдээ хууль шүүхээр шийдэе гэхээр чам шиг юм хууль ярихгүй хүүхдүүдтэй чинь уулзуулахгүй гэдэг.Нэгнээ гэх сэтгэлгүй, итгэлгүй, хүндлэл ч байхгүй энэ амьдрал там байдаг юм байна.Хүн харахад дутагдаж гачигдах юмгүй, томоотой ажилсаг нөхөртэй,хөөрхөн сайхан хүүхэн, атаархмаар амьдрал, яг үнэндээ өдөр өдрөөр үхэж байна.Надад урам зориг хайрлаач

Leave a Comment