Аав, ээж нарын амны уншлага болсон энэ үгнүүд үү?! Тэдний хэлсэн бүхэн сургамж байдаг. Тэдний хэлж, үглэж байсан үгсийг бид ч гэсэн өнөөдөр хүүхдүүддээ хэлсээр л, үглэсээр л явна. Харин хүүхдүүд хариуд нь инээж шоолох юм. Үнэндээ ч тэдэнд инээдтэй сонсогддог биз. Аав, ээжийнхээ хэлснийг шууд утгаар нь хүлээн авч төсөөлбөл үнэхээр сонирхолтой дүр зураг гарч ирнэ. Бид уран зөгнөхөөр шийдлээ: аав, ээжийн хэлж байсан үгсийг бид шууд утгаар нь зурагнаа буулгасан юм.

1. “Би чиний насан дээр!” гэх энэ өгүүлбэрийг хүн болгон л сонссон. Бид төсөөллөө л дөө, аав, ээжийн үгээр бол тэд бидний насан дээр юу хийцгээж байв?

2. “Бид нар сургуульдаа яаж очдог байсан гээч?” Аав, ээжийн ярьсанд итгэвэл тэд сургуульдаа ямар их саад бэрхшээлийг даван туулж очдог байсан бэ?

3. “Сахилгагүйтээд байвал том болоод тийм л болно шүү” – танил үг үү? Сахилгагүйтэж дэггүйтээд байвал ээжийн үгээр ирээдүйд ямар хүн болох вэ?

4. “Тэрний хүүхдийг хар, хичнээн мундаг. Гэтэл чи…” бас л их танил үг. Ээжийн хэлсэн үгэнд итгэвэл түүний найзын хүү нь нэг иймэрхүү, хар л даа.

5. “Малгайгаа өмс” гэдэг хамгийн дуртай үгийг нь санаж байна уу? Бид бага зэрэг давсалсан байж болно, гэхдээ хаа сайгүй малгайтайгаа байвал яах уу? Ээжийн санаа нь зовоод байгаа ш дээ

6. “Муу сурвал гудамжны цэвэрлэгч болно” – бага байхад ингэж л хэлдэг байсан. Ээж нарын бодлоор дүн ирээдүйд ингэж нөлөөлдөг байх

8. “Чи том болоод ойлгоно оо”

9. “Дараа жил гэхэд яг таарна”

11. “Бидний үед ийм байгаагүй л юм даа”. Энэ үгийг бид байнга сонсдог, аав, ээжийн үгэнд итгэвэл тэр үеийг төсөөлөхийн аргагүй.

Leave a Comment