Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн “Овоотын-Энгэр” гэдэг газар сумын төвөөс баруун зүгт 8 км-т Хэрлэн голд автомашин суусан тухай дуудлагыг 07.28-ны өдрийн 19:37 цагт хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 8 км зам туулан 19:46 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат иргэн С/45 настай, эмэгтэй/ Клугер загварын суудлын автомашины бүхээг дээр зогсч байсныг голын эрэг дээр эсэн мэнд гаргасан байна. Харин автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхижээ.

Leave a Comment