БНТУ-д манай улсаас олон оюутан суралцдаг. Тэдний дийлэнх нь тус улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцдаг бол зарим нь хувиараа буюу өөрийн зардлаар суралцдаг юм.

БНТУ-ын “Хилийн чанад дахь Туркууд, ах дүү орнууд” байгууллагаас тус улсад дээд боловсрол эзэмшсэн, гадаад оюутнуудын төгсөлтийн баярыг ес дэх жилдээ зохион байгуулжээ. КОВИД 19-ийн улмаас энэ удаад 50 улсын 100 оюутныг л ёслолд оролцуулсан байна. Энэ үеэр өнгөрсөн хавар их сургуулиа улаан дипломтой төгссөн 11 гадаад оюутныг тодруулахад М.Амаржаргал шалгарчээ. Тэрээр тус улсын нэр хүндтэй их сургуулиудын нэгт тооцогддог Хажэттэпэ их сургуульд боловсролын удирдлага, эдийн засгийн чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Манай улсын оюутнууд 1993 оноос хойш БНТУ-д сурч байна. Тус улсад 3000 орчим оюутан дээд боловсрол эзэмшжээ.

Leave a Comment