Есөн дүү, бяцхан охиноо ганцаараа өсгөж буй, 21 настай Б.Ариунболорын тухай манай сайт сурвалжилга бэлтгэн хүргэсэн нь олны талархлыг ихэд хүлээсэн билээ.

 Есөн дүү, бяцхан охиноо хэнээс ч дутуугүй өсгөх, бие хүн болгон хүмүүжүүлэхийн төлөө зүтгэж яваа түүнд “Ангууч” хочит, тулаанч Б.Баттөр туслан, төрсөн өдрөөрөө гурван өрөө байрны мөнгө цуглуулж өгчээ.

Энэ сарын 29-нд “Скай ресорт”-д болсон түүний төрсөн өдрийнхөө үеэр “Almighty” нэртэй сайн үйлсийн аян зохион байгуулж, үүнд нь олон хамтлаг, дуучин, найз нөхөд нь нэгджээ. Улмаар төрсөн өдрийнхөө үеэр хандиваар цугларсан мөнгийг Б.Ариунболорт гардуулж өгсөн байна.

Leave a Comment