Дархан-Уул-Сүхбаатар чиглэлийн А0402 дугаартай авто замд болгоомжтой зорчихыг Тээврийн цагдаагийн газраас зөвлөж байна. Өчигдөр 14.00 цагийн байдлаар А0402 дугаартай Дархан-Уул-Сүхбаатар чиглэлийн авто зам дагуу усархаг ширүүн бороо орсны улмаас Шарын голын гүүр гараад 26-263 км-ийн хооронд гурван хэсэгт замын далан хөвөө үерт урсаж эвдрэл үүссэн байна. Иймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй зорчихыг анхаарууллаа.

Leave a Comment