ОХУ-ын эрдэмтдийн гарган авсан коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан сайн дурынхны 100 хувьд нь дархлаа тогтжээ. Улмаар ОХУ ирэх аравдугаар сард ард иргэдээ вакцинжуулах ажлыг эхлүүлнэ гэдгийг зарласан байна. ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко тус улсад коронавирусийн эсрэг вакциныг үнэ төлбөргүй хийнэ гэж мэдэгджээ.

ОХУ-ын үйлдвэрлэх вакцинд 4-5 улс оролцохоор төлөвлөж буй бөгөөд 20 гаруй улс тус вакциныг сонирхож байгаа аж.

Leave a Comment